Ашиглалтын инженер ажилд авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Хүй долоон худгийн тохижилт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээг зохион байгуулан, талбайд байрлалтай барилга байгууламж, тоног төхөөрөмж, гадна тохижилтын ашиглалт, хамгаалалтыг хариуцан техникийн ашиглалт, засвар үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулах.
Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой зардал, төсвийг цаг хугацаанд нь гаргаж өгдөг байх.
Тээврийн хэрэгсэл, техникүүдийг ажилд гаргах, осол авааргүй ажиллах тал дээр анхаарч баримт бичгээр баталгаажуулан ажиллах, техникүүдийн ашиглалтын талаар бусад аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах
Автомашин механизмуудын ашиглалт сэлбэг хэрэгслийн элэгдэл хорогдол, хувийн хэргийн баяжилтийг хөтлөн тогтмол бичилт хийх, бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавих

Ажлын байранд тавигдах шаардлага:

Барилгын инженер, механикч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Мэргэжлийн бүх программууд болон компьютерийн өргөн хэрэглээний программууд (MS Word, Excel, Power point), интернэт, дотоод сүлжээний орчин дээр ажиллах чадвартай байх.
Ажлын туршлагатай байх
Мэргэжлийн хүрээнд өндөр мэдрэмжтэй, сэтгэлгээний өргөн цар хүрээтэй, гүйцэтгэлийн хурдтай, цагийн менежменттэй байх.

Үндсэн шаардлага:

Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, ёс зүй, зөв хандлагатай
Бие даан болон багаар ажиллах чадвартай
Бүтээлч, техник сэтгэлгээтэй
Илтгэх, тайлагнах, төлөвлөх, баримт бичиг боловсруулах чадвартай

Утас: 86989838 70000695
Холбоо барих: mungunzul2018@gmail.com
Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул тауэр 10 давхарт 1004 тоот

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *