Skip to content

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ТАЙЛАН

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын захиргаа, санхүүгийн алба, маркетингийн албаны албан хаагчид өргөдөл, гомдлын нэгдсэн цахим систем болох erp.ulaanbaatar.mn сайтыг өдөр бүр тогтмол шалгадаг бөгөөд байгууллагын хэмжээнд иргэдээс ирүүлсэн гомдол, санал, хүсэлт байхгүй бөгөөд байгууллагын дотоод асуудлаар ажилтнуудын хандсан өргөдөл, хүсэлтийг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.

2023 онд нийт 58 өргөдөл, гомдол бүртгэгдсэнээс, ажлаас чөлөөлөгдөх тухай 17, ажилд томилогдох тухай хүсэлт 21, ээлжийн амралт хүсэх тухай 17, хуушуур худалдаалах болон соёлын талбайн түрээсийн тухай хүсэлт нийт 108 байна.

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-т 2023 оны 12 дугаар сар 09-ний өдрийн байдлаар нийт 58 өргөдөл гомдол ирснийг бүгдийг нь шийдвэрлэн ажилласан байна. Харин шийдвэрлэх хугацаандаа Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас нийт 60 өргөдөл гомдолд зөрчил тооцогдоогүй. Энэ зөрчлийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10/4290 тоот албан бичгээр 115 тоот зөвлөмж ирүүлсний дагуу даргын зөвлөлийн хуралд танилцуулж холбогдох арга хэмжээ авахыг сануулсан. Энэхүү зөвлөмжийн дагуу даргын зөвлөлийн хурлаас холбогдох албан тушаалтнуудад сануулах арга хэмжээг авч ажилласан.

@2013-2023 "МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР" ОНӨТҮГ