“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГ-ЫН АЖИЛЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны хамгийн чухал нь хүний нөөцийн зохистой бодлого боловсруулан ажиллах явдал юм. Хүний нөөц бол шавхагдашгүй баялаг бөгөөд хүн хөгжих тусам сэтгээд , сэтгэхийн хирээр бүтээдэг онцлогтой. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ажилтан, албан хаагчдын дотоод нөөц бололцоог нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран сургалт зохион байгууллаа.
Уул уурхайн жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн урт хугацааны нарийн мэргэжлийн сургалтад “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын 15 ажилтан, БНХАУ-ын Шилийн гол аймгийн “Ажил мэргэжлийн дээд сургууль”-ийн техникийн мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалтад нэг ажилтан, Орхон Их сургуулийн эрх зүйн магистрын зэрэг олгох ангид нэг ажилтныг тус тус хамруулан сургалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *