ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ТАЙЛАН
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь нийслэлийн нэгдсэн мэдээллийн систем (erp.ulaanbaatar.mn) дэх “Өргөдөл, гомдлын системд” цахим программ ашиглан өргөдөл, гомдлыг бүртгэж хянан шийдвэрлэж байна.
“Монгол наадам цогцолбор” нь орон нутгийн өмчит төсвийн газар бөгөөд байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан иргэдээс ажилд орох хүсэлт, албан хаагчдаас ажлаас чөлөөлөгдөх, ажилд шилжүүлэн томилогдох тухай, ээлжийн амралт хүсэх тухай, цалинтай болон цалингүй чөлөөний хүсэлтүүд голчлон ирдэг бөгөөд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Бичиг хэрэг, архив хариуцсан мэргэжилтэн хүлээн авч удирдлагад танилцуулан холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлэж ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж иргэний гаргасан өргөдөл гомдлын дагуу холбогдох бүх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

