Дэлхий дахинд морин уралдаан буюу тойруулгын уралдаан сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжин аялал жуулчлалыг ихээр татдаг болоод байна. Монгол хүний уясан морь дэлхийн нэр хүндтэй томоохон уралдаанд түрүүлэн гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татдаг боллоо. Монголчууд маань олон улсын стандартад нийцсэн морин тойруулгатай болохыг хүсэх болсон. Иймд уншигч танд морин тойруулгуудын нийтлэг стандартыг товч танилцуулж байна.
Морин тойруулга гэдэг нь ойрын зайн уралдааныг зохион байгуулахад зориулагдсан цогц байгууламж юм. Энэхүү морин тойруулгын замд хатирч морины уралдаанаас гадна цэвэр үүлдрийн морины үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулдаг.
Морин тойруулгыг Оросоор ипподром, Англаар Hippodromе гасесоursе гэж нэрлэдэг. Ангилалын хувьд:
– Морин уралдааны
– Хатирч морьдийн
– Хосолсон гэх мэтээр ангилдаг бөгөөд энэ удаад уншигч та бүхэндээ морин уралдааны морин тойруулгын талаар танилцуулж байна
Уралдааны морин тойруулга
Морин уралдааны зам тойрог нь 1600 метрээс багагүй урттай, 15 метрээс багагүй өргөнтэй, барианы хэсгийн шулуун нь 400 метрээс багагүй байх ёстой. Дербигийн уралдааны зам нь 1,5 миль буюу 2414 метр урттай байдаг. Уралдааны зам нь зүлэгтэй, эсвэл элсэн байж болох ба 500 метрийн урттай хэсгүүдэд хуваагдана. Түүнчлэн хэсэг тус бүрийг морьд хэрхэн туулж байгааг шүүгчдийн комисс бүртгэн авдаг байна. Ингэж 500 метрийн урттай хэсэг болгон хуваах нь уяач болон жокейд морины хүчийг бариа хүртэл зөв зохицуулах таатай боломж бүрдүүлж өгдөг.
Морин тойруулгын эргэлтийн хэсэг дээр төвөөс зугтах хүчний нөлөөг давж гарахын тулд морьдын хурд мэдэгдэхүйц саардаг. Энэ нөлөөг аль болох багасгахын тулд эргэлттэй хэсгийг тойруулгын төв рүү 10-12 хэм налуулдаг аж. Үүнээс гадна уралдааны замын дотор дээр дурдсан 400-500 метрийн урттай хэсгүүдийн гараа бүрийг тэмдэглэх тэмдэглэгээнүүд бий. Зарим нэг томоохон морин тойруулгуудад тойрог дотор стипл чейз буюу саадтай уралдаанд зориулан замыг нь тусгайлан засдаг. Үзэгчдийн суудал нь уралдааны барианы хэсгийн дагуу байрладаг бөгөөд шүүтчийн өндөрлөг барианы баганы эсрэг талд байрлана.
Морин тойруулга нь “Жокей”-г жинлэх гэх мэт уралдааны бэлтгэл хангах техник үзлэгийн байр, жүчээ, мал эмнэлэг, карантиний байр, дарханы газар, арын албаныхны байр байдаг. Орчин үеийн морин тойруулгууд нь уралдааны видео бичлэг хийх, хяналтын систем, фото бариа, харилцан мөрий тавих автомат систем, автомат гараа, үзэгчдэд мэдээлэл өгөх электрон дэлгэц зэрэг уралдааны талаарх бүх л төрлийн шаарддагатай мэдээллээр хангахад зориулагдсан техник хэрэгслүүдээр бүрэн хангагдсан.
Манай хойд хөршийн бүх морин тойруулгууд нь зөв эллипс буюу зууван хэмжээтэй байдаг бол баруунд тойруулга цэвэр бэлгэдлийн шинжтэй учраас хэлбэр нь тун өвөрмөц. Үүний нэг жишээ нь Английн морин тойруулгууд юм. Ньюмаркетийн морин тойруулгын уралдааны зам нь 2 ба ÷ милийн урттай байх ба баруун талруутаа эргэн барианы шулуун руу оруулдаг ганцхан эргэлттэй. Ийм зам нь алхаа урт, бие томтой морьдод давуу талтай. Бараг шахуу шулуун учраас гараан дээр тойргийн төвд ойрхон байр эзэлсэн үү үгүй юу гэдэг нь чухал биш. Эргэлтийн дараах барианы шулуун нь илүү хурц өнцгөөр эргэсэн өөр нэг салаатай. Ньюмаркетийн өвсөн зам нь гараанаас эхлээд уруудсаар яваад эргэлтийн өмнө огцом өгсөж, дараа нь долгиолсоор яваад ахин уруудаад барианы өмнөх сүүлийн фарлонг /1 фарлонг -201 метр/ хүрээд дээшилж эхэлдэг болохоор энэ хэсэгт морьд гол төлөв гишгэдэл алддаг.
Ер нь морин тойруулгын замын гадаргуу нь уралдааны үр дүнд ихээхэн нөлөөлдөг. Морин тойруулгын замын эргэлт, нутачаа болгон өөр өөрийн нэртэй байдаг. Ингээд 2, эсвэл н- милийн замд уралдах болоход морьд гарааны баганын дэргэдээс эсрэг тийшээгээ гараад, Тоттенхэмийн эргэлтийн өмнө баруун тийш дотоод зам руу эргээд 8, эсвэл х фарлонгийн тэмдэглэгээний орчим үндсэн зам руу ороод барианд ордог. Дербийн үед уралдаан нь нуман хэлбэртэй замаар явагддаг бөгөөд замын эхний 800 метр нь мэдэгдэхүйц өгсүүр, дараа нь 400 метр орчим тэгш явна. Дараа нь Тоттенхемийн эргэлт хүрч, цаашлаад сүүлийн 200 метр хүртэл уруудаад дахин огцом өгсүүр болно. Энэ замын барианы шулуун нь 4 фарлонг буюу 800 метр байдаг, 1200 ба 1400 метрийн уралдаанд морьд тусгай салаа зам дээрээс гардаг бол 1000 метрийн уралдаанд шулуун зам дээрээс гардаг байна.
Эпсомын богино зайнд морьд уруу зам дээр уралддаг учраас үзүүлэлт сайтай байдаг. Ерөнхийдөө дунд зэргийн биетэй, жолоо сайн мэдэрдэг морьд давуу талтай гэж ойлгож болно. Харин уртын зайн уралдаан морьдын хүч, тэсвэрийг жинхэнэ шалгадаг. 2400 метрийн уралдааны үед гараанаас эхлэн өгсдөг бөгөөд чадалтай морьд л энэ хэсгийг тэргүүлдэг. Харин урууддаг хоёр дахь хэсгийн зам жолоо сайн мэдэрдэг дунд зэргийн биетэй адуунд ээлтэй. Алхаа томтой, чац ихтэй морьдод уруу замын эргэлт тийм ч хялбар бус байдаг нь анзаарагддаг.
2018-11-28