“Айрагны баяр 2023” амжилттай болж өндөрлөлөө

Анх 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж байсан“Айрагны баяр” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 16 ны өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т амжилттай болж өндөрлөлөө.
“Монгол наадам цогцолбор”-т ОНӨТҮГ, Монголын дугуйн холбоо, Монголын шагайн харвааны холбоо, Сээр шалгах Хаан клубээс хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр 15-79 насныханы дунд дугуйн тэмцээн, дэмбээний тэмцээн, сээр цохих тэмцээн, шагайн харвааны тэмцээн, хэн сайн айраг уух вэ тэмцээнүүд зохиогдож аваргуудаа шалгарууллаа. Айрагны баярын арга хэмжээнд нутаг нутгаас малчдын төлөөлөл ирж өөрсдийн гараар боловсруулсан айраг цагаан идээг иргэдийн гарт хамгийн хямд үнээр худалдаалсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *