Буриад харваагаар Дорнод хамгийн алдартай

Буриад сурыг 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урд ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Буриад харваагаар Дорнод аймаг хамгийн алдартай нь. Урианхай харваа зөвхөн эрчүүдийн тоглоом Монгол үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл бол урианхай сурын харваа. Энэ харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусдаас ялгаатай. Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй байдаг. Энэ төрлөөр Баян-Өлгийн харваачид баяр наадмыг өнгөлдөг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *