“Монгол хүү 2026” супер шагналын эзнээр О.Ундаръяа охин тодорч дааганы эзэн боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ зургаадугаар сарын нэгний өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т амжилттай зохион байгуулагдлаа. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн болж шилдэгүүдээ шалгарууллаа.
. Хүүхдүүдэд Монгол ёс заншилаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр оролцогч хүүхдүүдийн дунд супер шагналын азтан шалгаруулсан. Супер шагналыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын зөвлөх Алдарт уяач Ононгийн Батболд ивээн тэтгэсэн бөгөөд Супер шагналын эзнээр Оргилын Ундаръяа охин тодорч хурдан удмын дааганы азтан болсон юм.
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээний зохион байгуулагчаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, Хан-Уул дүүргийн скаутын холбоо хамтран ажилласан бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт Монгол ёс заншил соёл ахуйгаа таниулж хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан өгсөн юм.
  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *