Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн 7-р сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны” өдөр болгон тэмдэглэх тогтоолыг НҮБ-аас өнгөрсөн онд баталсан. Энэ жил дэлхийн адууны өдрийг Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-13-ны өрүүдэд Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор”-т 56 орны 10000 морьтон анх удаа цуглаж тэмдэглэхээр болсон. Энэ хүрээнд “Туурайн тамга цогцолбор”-ыг Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т барихаар төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн эхний хурлаа Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т өнгөрсөн амралтын өдрүүдэд хийлээ.

