Мянган долларын бооцоот уралдаан 05-р сарын нэгний өдөр Хүй долоон худагт болж өнгөрлөө. Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн зохион байгуулсан тус уралдаанд 71 даага, 28 шүдлэн үрээ, 17 байдас бүртгүүлснээс Айргийн тавд дараах хурдан хүлгүүд орлоо.
1. Төв аймгийн Заамар сумын МУ-ын Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хээр. Эх нь ААУ Миеэсүрэнгийн Энхтайваны унаган гүүний төл. Баянхонгор аймгийн Шаргалжуут сумын Ихбаярын Бямбаням уясан.
2 . Ховд аймгийн Буянт сумын уяач Төмөр-Очирын Баяндоржийн халтар. МУ-ын Тод Манлай уяач Т.Батзоригийн унаган адуу. ААУ Давгасүрэнгийн Гомбосүрэн уясан.
3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ААУ Ж. Намнанпэлжирийн хул. Дорнод аймгийн Булган сумын ААУ Дэмчигийн Бат-Эрдэний унаган мөн,уяж хурдлуулсан.
4. Архангай аймгийн Хотонт сумын МУ-ын Тод Манлай уяач Дуламсүрэнгийн хонгор. ААУ Тэгшзургаанживаа уясан.
5. Төв аймгийн Баянцагаан сумын МУ-ын Алдарт уяач Баярмагнайн Ганбатын хээр. ААУ Амгаланбаатарын Алтангэрэл уясан.
