Өргөө-Их хүрээний нүүдлэлт

Хутагтын өргөө буюу Их хүрээ 1639-1855 хүртэл 28 удаа нутаг сэлгэн нүүсэн гэдгийг эрдэмтэн Л.Дүгэрсүрэн, С.Пүрэвжав, С.Ичинноров. О.Пүрэв нар бичсэн бөгөөд энд бид шинжлэх ухааны доктор,түүхч Отгоны Пүрэвийн “Монголын улс төрийн төв” (Улаанбаатар 1994 он) гэдэг номонд Хутагтын өргөө суурьшиж байсан гэж дурдьсан газар нутгийн газарзүйн товч тодорхойлолт гаргалаа. Өргөө, Их хүрээ нүүдэллэн бууж байсан газруудыг олж тогтоох ажлыг Улаанбаатар хотын соёлын газар санаачилга гаргасныг хотын Засаг даргын тамгын газар дэмжиж 1999 оноос эхэлсэн юм. Ингээд уг газруудыг олж тогтоох, тэр бүгдэд дурсгалын гэрэлт хөшөө босгох ажлыг 1999-2003 онд гүйцэтгэхэд үе үед нь Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Болдсайхан Улаанбаатар хотын соёлын газрын дарга Г. Нямсамбуу, Ц.Энхбат, эрдэмтэн О.Пүрэв, С.Ичинноров, С.Идшинноров, Ш.Шагдар, О.Сүхбаатар, Ж.Саруулбуян, Ардын багш Г.Миеэгомбо, ажилтан Г.Сүхбаатар С.Жимээхүү, Д.Энхчимэг, С.Оюунчимэг, сэтгүүлч, сурвалжлагч Д.Цогбадрах, Н.Ариунтуяа, Ш.Ундармаа, С.Жаргалсайхан, Б.Солонго, С.Насанбат, Б.Болдболор нар оролцон ажилласан юм. 1999-2002 онд уг газруудаа олж тэмдэг томго тавьсан бөгөөд 2003 онд уг томгоо гантиган гэрэлт хөшөө болгосон билээ. Хутагтйин өргөө ингэж олон нүүсэн нь Монголчуудын нүүдлийн уламжлал, байгаль хамгааллын бодлого, улс төр нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас болж байсан бөгөөд энэ тухай эрдэмтэн О.Пүрэв номондоо тодорхой бичжээ. Гэрэлт хөшөө босгосон газруудаа дурдая. 1. Ширээт Цагаан нуур. Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт сумын төвөөс хойш 27 км-т манхат Монгол элсэнд Их Монгол уулын зүүн урд хормойд оршдог. Энэ нуурын эрэг дээр 1639 онд Түшээтхан Гомбодоржийн хүү Занабазарыг 5 настай байхад нь Гэгээн цол өргөмжилж анхдугаар Богд гэж алдаршуулан түүнд Шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн Улаанбаатарын суурь тавигджээ. Ширээтцагаан нуурын оршдог Монгол элс нь хээрийн бүсийн хүрээлэлд оршдог. Монгол элс нь бургас,улиасан шугуй ойтой. Нуурын эрэгт нь шинэсэн төгөлтэй, ойд нь хөхөө донгоддог, халиун буга сүргээрээ амьдардаг, Ихмонгол уул нь өндөр уулын арц ургадаг ийм сонин нутаг. Өөрөөр хэлбэл монголын говь, хээр, ойт хээр, ой тайга, өндөр уулын тагийн бүс гээд монгол орны байгалийн үндсэн бүсийн төрх байдлыг хадгалсан энэ онцлог нутгийг сонгож монголын нийслэлийн шав тавьсан эрдэмт, их ухаант хүмүүс дээдсийн санаа бодлыг үнэхээр биширнэ. Шар бүст өргөөний анхны суурь тавьсан газрыг Ширээт цагаан нуурын эргээс баруун тийш холгүй, Ихмонгол уулаас зүүн урагш 2 км 55’ын солбицолд далайн°09′, зүүн уртрагийн 103°орчимд хойд өргөрөгийн 47 төвшнөөс дээш 1500 орчим м өндөр газарт сонгож тэндээ гэрэлт хөшөө босгов. Ширээт цагаан нуур нь манай улсын өнөөгийн нутгийн газарзүйн төв цэг Хүйс Өвөрхөшөөтөөс хойш тийм их холгүй ( 40 орчим км) байгаа нь бас санамсаргүй хэрэг бишээ. Ширээт цагаан нуур нь бас Хүннүгээс хойш их бараг бүх монгол улсын нийслэл хаадын орд оршиж байсан Орхоны хөндийн хавьд (90 орчим км) байгаа нь ч бас жирийн тохиолдол биш биз.2. Улаан худаг, Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Өгийнуураас урагш шуудаараа 12 км-т Хөгшин Орхон голоос зүүн тийш 10 км-т толгодорхог хээр тал нутагт далайн төвшнөөс дээш 1300 орчим м өндөрт хойд 47′-ын солбицолд гэрэлт хөшөө босгов.°40′, зүүн уртрагийн 102°өргөрөгийн 47 Хутагтын Өргөө энд 1640-1654 онд суурьшиж байжээ. Орхоны хөндийд оршдог билээ. 3. Хэнтий ханы өвөрт Хутагтын өргөө 1654-1688 онд суурьшиж байсан аж. Хагийн Хар нуураас зүүн хойш орших 2666 м өндөр Сарьдгийн өвөрт байсан бөгөөд сарьдгийг нь Хийдийн сарьдаг, Хийдийг нь Сарьдгийн хийд гэж нэрлэж 28′, зүүн уртрагийн°байсан. Өргөө энд хийдийн голын хөвөөнд хойд өргөрөгийн 47 02′-ын солбицол орчимд байрлаж байсан бололтой. Энд энэ удаа гэрэлт хөшөө°108 босгож амжаагүй. Хэнтийхан нь монголын их тайгатай уул билээ. Энэ хийдийг Галданбошигтын цэрэг 1688 онд эзлэн сүйтгэсэн гэдэг юм. 4. Өгөөмөр. Төв аймгийн Баян сумын нутаг Ихбаян ба Өгөөмөрийн дунд намхан ширээд Өгөөмөрийн нуурын хонхороос баруун хойш Хүүш, Дарцагт, Сэрвэн толгодоос урагш далайн төвшнөөс дээш 1400 орчим м өндөрт хойд 58′-ын солбицол орчимд гэрэлт хөшөө°59′, зүүн уртрагийн 107°өргөрөгийн 46 босгов. Энд Хутагтын өргөө 1688-1689 он, 1743-1747 онд гэж 2 удаа суурьшиж байжээ. Энэ хавь нутаг нь монголын жинхэнэ хээр тал нутгийн нэг хэсэг нь юм. 5. Хутагтын өргөө. 1690-1700 онд Өвөрмонголын нутагт суурьшиж байжээ. Энд энэ удаа гэрэлт хөшөө босгож амжаагүй. 6. Эрдэнэтолгой. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутагт сумын төвөөс урагш 16 км-т Хөх сүмийн голын хөндийн хойд захад хуучин Хөх сүмийн туурийн дэргэд далайн төвшнөөс дээш 1700 орчим метр өндөрт хойд өргөрөгийн 59′-ын солбицол орчимд гэрэлт хөшөө босгов. Энд°15′, зүүн уртрагийн 101°47 хутагтын өргөө 1700-1719 онд (19 жил) суурьшиж байж. 1706 онд Цогчин дугантай болсон аж. О.Пүрэв номондоо усаа өгдөг Цэцэрлэг голын хөндийд орших Эрдэнэтолгойд Хутагтын өргөө суурьшиж байсан гэж бичсэн. Хөх сүмийн голын Эрдэнэтолгойд гэрэлт хөшөө босгосонд О.Пүрэв жаахан эргэлзэж байсан. Өргөө Эрдэнэтолгод байхдаа Их хүрээ нэртэй болсон юм байна.7. Дааган дэл. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс баруун хойш 9 км-т Дааган дэл уулын зүүн урд бэлд далайн төвшнөөс дээш 700 м өндөрт 37′-ын солбицолд гэрэлт хөшөө босгов.°48′, зүүн уртрагийн 106°хойд өргөрөгийн 49 Их хүрээ энд 1719 онд суурьшиж байжээ. Ерөө голоос хойш 4 орчим км зайтай байна. Жинхэнэ ойт хээрийн нутаг. 8. Усан сээр. Сэлэнгэ аймгийн Сант, Хушаат сумын нутаг Сондуулт, Хушаат, Хонгилт, Хожуул голууд нийлж Усансээр гол болж Орхонд цутгадаг гол юм. Энэ голын зүүн гарт Галсангийн гозгор уулын урд бэлээс урагш Орхон Усансээр голын бэлчирээс дээш 4 орчим км 36′-ын солбицол орчимд гэрэлт°28′, зүүн уртрагийн 105°зайтай хойд өргөрөгийн 49 хөшөө босгов. Энд Их хүрээ 1720-1722 онд суурьшиж байжээ. 9.Тамир. Их хүрээ энд 1722-1723 онд суурьшиж байжээ. Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир сумын нутгийн чухам хаана суурьшиж байсныг тодруулах шаардлагатай тул энэ удаа хөшөө босгосонгүй. 10.Жаргалант. Төв аймгийн Жаргалант сумын нутагт сумын төвөөс урагш 6 км-т Буурал уулын өвөрт Жаргалант голын Баруун гарт далайн 27′, зүүн уртрагийн°төвшнөөс дээш 900 орчим м өндөрт хойд өргөрөгийн 48 55′-ын солбицол орчимд гэрэлт хөшөө босгов. Их хүрээ 1723 онд өвөлжжээ.°105 11.Угтаал- Жаргалант. Төв Угтаалцайдам сумын хуучин II багийн нутаг, Угтаалын голын баруун гарт, Дэлгэр булгийн хойд дэнжид хоёр голын бэлчирээс зүүн тийш Угтаалцайдам сумын төвөөс зүүн тийш 45 км-т Жаргалант сумын төвөөс баруун урагш 18 км-т Тахилгат Шархад уулаас зүүн тийш далайн төвшнөөс дээш 1000 орчим метр өндөрт хойд 47′-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Их°23′, зүүн уртрагийн 105°өргөрөгийн 48 хүрээ энд 1724 суурьшиж байжээ.12.Орхон-Ээвэн голын бэлчир. Сэлэнгэ аймгийн Сант сумын төв. Сумын засаг даргын тамгын газрын үүдэнд далайн төвшнөөс дээш 900 орчим м 23′-ын солбицолд гэрэлт хөшөө°15′, зүүн уртрагийн 105°өндөрт хойд өргөрөгийн 49 босгов. Хоёр голын бэлчирээс хойш 4 орчим км зайтай. Энд Их хүрээ 1725-1729 онд суурьшиж байжээ.13.Ээвэн гол. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт Амарбаясгалант хийдийн баруун талд ойрхон далайн төвшнөөс дээш 1000 метрт, хойд 05′-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Энд°28′, зүүн уртрагийн 105°өргөрөгийн 49 Их хүрээ 1724 оны зун суурьшиж байв. 14. Хужирбулангийн Жаргалант. Улаанбаатараас зүүн тийш Хужирбулангаас зүүн урагш ойрхон Их хүрээ 1730-1732 онд суурьшиж байж, энэ удаа энд хөшөө босгоогүй .15. Бургалтайн гол. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг сумын төвөөс баруун тийш 30 орчим км-т Бургалтайн голын хөндийд Хөх овоо (Хүүхдийн овоо) –оос зүүн урагш голын зүүн гарт далайн төвшнөөс дээш 1200 орчим м өндөрт 34′ солбицолд гэрэлт хөшөө босгов.°, зүүн уртрагийн 106°20°хойд өргөрөгийн 48 Энд Их хүрээ 1732 онд суурьшиж байжээ. 16. Сөгнөгөр. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг сумын төвөөс зүүн хойш 7 орчим км-т Сөгнөгөр голын баруун гарт Алтанбүс уулын өвөрт Их нарстайн амны адагт далайн төвшнөөс 1000 орчим м өндөрт хойд өргөрөгийн 48°53′-ын солбицолд гэрэлт хөшөө°23′, зүүн уртрагийн 106 босгов. Энд Их хүрээ 1730-1732 онд суурьшиж байж. Энд гэрэлт хөшөө босгох газраа сонгож явах замд Тахилгат Мандал толгой дээр УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Ерөнхий сайд Н.Энхбаяр, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, Төв аймгийн Засаг дарга Мэндбилэг нартай уулзаж ажил явдлаа танилцуулж явав. Тэд бидэнд зөв зүйтэй ажил хийж яваа юм байна гэж урам хайрлав. 17. Тэрэлж-туулын бэлчир. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг. Тэрэлжийн амралтаас доош 10 км-т Тэрэлж голын зүүн гарт, Баянбулгийн Зоо уулын өвөрт, Туул –Тэрэлжийн бэлчирт далайн төвшнөөс дээш 1500 орчим м өндөрт хойд 35′-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Энд°57′, зүүн уртрагийн 107°өргөрөгийн 47 Их хүрээ 1733 онд өвөлжжээ.18. Хүйн гол (Хүйн нуур) . Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, сумын төвөөс урагш 8 км-т төмөр замын 24-р зөрлөгийн дэргэд далайн 17′, зүүн уртрагийн°төвшнөөс дээш 1100 орчим м өндөрт хойд өргөрөгийн 48 44′-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Энд Их хүрээ 1736-1740 онд суурьшиж°106 байжээ.19. Хунцлын голын эх. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт, сумын төвөөс баруун тийш Нарстайн давааны өвөрт Хунцлын голын эх орчимд голын 25′,°зүүнгарт далайн төвшнөөс дээш 1100 орчим метр өндөрт хойд өргөрөгийн 48 26′-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Энд Их хүрээ 1740-1742°зүүн уртрагийн 106 онд суурьшиж байв.20. Үдлэг. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт сумын төвөөс урагш 12 км-т Жаргалант уулын баруун аманд Үдлэг суурингийн хойд захад уулын баруун аманд хуучин усан сангийн хаалт далангаас хойш далайн төвшнөөс дээш 1200 48′-ын солбицолд°17′, зүүн уртрагийн 106°орчим м өндөрт, хойд өргөрөгийн 48 гэрэлт хөшөө босгов. Их хүрээ өнөөгийн Улаанбаатарын дэвсгэр нутагт хэд хэдэн газарт суурьшиж байсан бөгөөд тэр бүгдэд гэрэлт хөшөө босгоогүй. Тайлбар: Далайн төвшнөөс дээш их өндөр, газарзүйн солбицлуудыг 1:500 000 масштабтай зургаас тодорхойлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *