“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдлагууд өнөөдөр “Монголын хөнгөн атлетикийн холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөрбаатар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын Маркетинг хамтын ажиллагааны албаны захирал Н.Отгонбаяр, “Монголын хөнгөн атлетикийн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Амгалан, “Монголын хөнгөн атлетикийн холбоо”-ны тэмцээн уралдаан хариуцсан менежер С.Аюушжав нар оролцов. Уулзалтаар удахгүй болох “Тал нутгийн марафон 2024” хөнгөн атлетикийн тэмцээний талаар ярилцсан бөгөөд уг тэмцээн энэ сарын 8-ны өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т болно. Тус тэмцээнийг Монголын хөнгөн атлетикийн холбоо, Тал нутгийн марафон төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн ахмад, насан хүрэгчид, өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй ирэд гэсэн 4 ангилалаар 3, 5, 10, 21 км-т уралдаж шилдэгүүддээ шалгаруулах юм байна.
2024-09-08