Үндэсний сурын харвааны улсын аваргууд тодорлоо

Монголын үндэсний харваачдын холбоо, Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн Харваачдын холбоо хамтран, Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан, Өмнөговь аймагт үндэсний сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Энэ тэмцээний шилдгүүд тодорлоо.

шилдэг эрэгтэй.

Эрэгтэй харваачид

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Жамсранжавын Энх-Амгалан /38 оноо/
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Балжиннямын Ганбат /37 оноо/
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын гарамгай харваач Эрдэнэбатын Ганчулуун / 37 оноо/
Ховд аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр /36 оноо/
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, мэргэн, спортын мастер Чойжилжавын Дагвадорж / 36 оноо/шилдэг эмэгтэй.jpg
Эмэгтэй харваачид:

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Энхсүрэнгийн Эрдэнэгэрэл /36 оноо/
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Жинсодовын Норжмаа /36 оноо/
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Лувсанцэрэнгийн Мөнхзул /36 оноо/
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Монгол Улсын даян мэргэн Өрнөхийн Хатанболор /35 оноо/
Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат, аймгийн гарамгай харваач, спортын мастер Отгонсугирын Уугансансар /35 оноо/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *