Маргааш “Хүй долоон худаг”-т Залуучуудын соёлын наадам болно.
Энэхүү наадмыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, Урлагийн газар, хамтран зохион байгуулж байгаа бөгөөд наадмын үеэр эрийн гурван наадам болох үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа тэмцээнүүд зохион байгуулагдахаас гадна монгол үндэсний аман болон хуруун наадгай болох “дэмбээ”-дэх тэмцээнийг зохион байгуулж, аваргаа шалгаруулна.
Ташрамд дуулгахад “Залуучуудын соёлын наадам” “Хүй долоон худаг”-ийн Бөмбөрцөг театрын зэргэлдээ болох тул залуус та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна. Наадам хоёр өдөр үргэлжилнэ.