Өчигдөр /2024.07.12/ Үндэсний их баяр наадмын хурдан морины шагнал гардуулах үеэр дааганы цолыг нэгэн хүү цээл хоолойгоор сайхан дуудаж, цэнгэлдэхийг доргиосон.
Тэрбээр, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд өдгөө нийслэлийн 53 дугаар сургуулийн 6 дугаар ангид сурдаг П.Тэмүүлэн юм. П.Тэмүүлэн хүү хоёр жилийн өмнөөс хурдан морины цол дуудаж эхэлж, энэ жил төв цэнгэлдэх хүрээлэнд дуудсан нь энэ аж.
Түүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Тод манлай уяач Дариймаагийн Чулуунбат “Тод магнай” хуудсаар дамжуулан даага бэлэглэхээ амлажээ.
Эх сурвалж: “Тод магнай” цахим хуудас