Хүй долоон худагт уяачдын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болж байна.
Тус барилдаанд улсын заан нэг, улсын начин хоёр, аймаг, цэргийн арслан найм, аймгийн заан гурав, аймгийн начин 11 нийт 48 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Тухайлбал Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын начин Б.Бадамсүрэн, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж, Сүхбаатар аймгийн Асгат сумын бөх, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх тэргүүтэй бөхчүүд зодоглосон.
Улмаар заан Д.Анар түрүүлж, улсын начин Т.Дүгэрдорж үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Т.Баттогтох үлджээ.