Наадмын нээлтийн бэлтгэл: Бүрэн автомат 3D тайз, 1500 хүний бүрэлдэхүүн, 1.5 цагийн моден этно мюзикл

Нэг, хоёр, гурав гэж чангаар орилохын хажуугаар нүргэлсэн их хөгжим чихэнд ойр сонстов. Бид өглөөний 09:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж энэ жилийн наадмын нээлтийн бэлтгэл ажилтай танилцав.

Олон жил маргаан дагуулсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг энэ жил улс эзэмшиж 12 мянган хүний багтаамжтай болгож, шинэчлэн засаж байгаа нүр их ажлын хажуугаар наадмын нээлтийн бэлтгэл үүрийн таван жингээс, үдшийн бүрий хүртэл хийгдэж байгаа нь энэ юм.

Биднийг очиход нар хэдийн дээш хөөрсөн байх ба талбай дотор найман настай балчраас наян настай буурлууд цугласан байлаа. Нүдэнд багтамгүй их хүмүүс хөгжмийн аянд хөдөлгөөнөө нийлүүлж байх нь тэр.

Энэ жил Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд найм хоног үлдээд байна. Энэ жилийн наадмын нээлт болон хаалтыг үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *