Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам ирэх долоо хоногийн Лхагва гарагт эхлэх гэж байна.
Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ.
Тодруулбал долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдөр долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр өглөө 07:20-21:00 цаг хүртэл үйлчилнэ.