“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ 5 дахь удаагаа Хүй долоон худагт амжилттай болж өндөрлөлөө

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачилсан “Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ 5 дахь удаагаа Хүй долоон худагт амжилттай болж өндөрлөлөө.
Үндэсний ёс заншил, үндэсний их баяр наадмаа сурталчлах зорилготой “Монгол хүү 2024” арга хэмжээний хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг MNC телевизййн “Хуйрнан шуугигч” нэвтрүүлэгтэй хамтран зохион байгуулсан бөгөөд барилдаанд нийт 100-иад хүүхэд оролцож, 3 насны ангилалаар явагдлаа.

Мөн сурын харвааны тэмцээнийг Монголын үндэсний сурын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд Хүндэт мэргэн Б.Жамбын нэрэмжит болж, 150 гаруй хүүхэд оролцон цэц мэргэнээ сорилоо.
Хүүхэд багачуудын дунд гүйлтийн тэмцээнийг явуулсан. Уг тэмцээнийг Монголын хөнгөн атлетикийн холбоо зохион байгуулсан юм.


Мөн Монголын дугуйн холбооноос дугуйн тэмцээн зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулав.


Энэ үеэр 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Нийт 35 багийн 140 гаруй хүүхэд тэмцээнд оролцож ялагчаа тодрууллаа.


Мөн найзууд продакшин хүүхэд багачуудтай хамт дуулж бүжиглэн, циркийн үзүүлбэр үзүүлсэн. “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээний хамгийн том арга хэмжээ супер азтан шалгаруулах байлаа. Энэ удаагийн супер азтанаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Аз охин Хурдан удмын дааганы эзэн болсон юм.


Мөн тэтгэгч байгууллагууд хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дунд азтан шалгаруулж гарын бэлгээ гардуулан өгсөн юм. 


Анх 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярыг “Монгол наадам цогцолбор”-ын зүгээс зохион байгуулсаар ирсэн боловч корона гарсантай холбоотойгоор уг арга хэмжээ хэсэг хугацаанд завсардсан, энэ жил ийнхүү 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав. Зохион байгуулагчдын зүгээс өмнөх жилүүдийг бодвол энэ жилийн арга хэмжээнд илүү олон хүүхэд хамрагдаж маш сайхан арга хэмжээ боллоо цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *