Булган аймгийн баяр наадам долоодугаар сарын 7, 8-нд болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар зарим аймгийн баяр наадмыг зохион байгуулах өдрийг тодорхой болгов.

Тодруулбал, Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долоодугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.

Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *