МОНГОЛ ҮҮЛДРИЙН АЗАРГАНААС ҮР АВЧ, ХАДГАЛНА

Малын удмын сангийн үндэсний төвийн Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь цогцолборт 2023 онд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад орнуудаас импортоор авсан Англи, Араб үүлдрийн азарганаас үр авч, Монгол Улсын малын үндэсний гений санд хадгалах ажлыг туршин нэвтрүүлж байна.

Азарганаас үр авч малын үндэсний гений санд хадгалах ажил урд өмнө хийгдэж байгаагүй юм. Тус байгууллагын мэргэжилтнүүд ХААИС-ийн судлаачид, эрдэмтэдтэй хамтран Герман, Франц улсаас авсан азарганы үр шингэлэгчийг Монгол орны нөхцөлд туршин нэвтрүүлэх ажлыг хийсний үр дүнд ичээж, хөлдөөсөн үрийн идэвх, хөдөлгөөн сайн байгаа үр дүн гарч байна.

Цаашид Монгол үүлдрийн азарганаас үр авч, хадгалах ажлыг туршихаар төлөвлөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *