Халимагийн алдарт туульч О.Цагаанзам тэргүүтэй уран бүтээлчид Монгол наадам цогцолбортой танилцлаа

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг Хүй долоон худагт амжилттай зохион байгууллалаа. Энэ жилийн наадам “City of nomads” уриан дор 15 дахь жилдээ болсон юм. Энэ жилийн шашин соёлын наадамд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монгол зэрэг Монгол туургатны зочид төлөөлөгчид, урлаг спортын төлөөлөгчид болон эрдэмтэн судлаачид ирж оролцсноороо онцлог боллоо. Тус наадмын үеэр Халимагийн алдарт туульч О.Цагаанзам тэргүүтэй уран бүтээлчдэд  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзан Монгол наадам цогцолбороо  танилцууллаа.

City of Nomads уриан дор зохион байгуулагдсан “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-наадмын урлагын тоглолтод Буриад, ӨМӨЗО, Халимаг, Тува, Дээд Монголын 20 гаруй уран бүтээлчид ая дуугаа өргөж оролцлоо.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *