Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд эхний 10-т хурдалсан үрээнүүдийг танилцуулъя.
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Баяржавхлангийн халтар. Уралдаанч 10 настай, 605 дугаартай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат.

- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат Аюушжавын Лхагвын хүрэн. Уралдаанч найман настай, 686 дугаартай Эрдэнэбаярын Өнөмөнх.

- Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бавуугийн Батсүхийн зээрд.Уралдаанч 11 настай, 570 дугаартай Саранцэцэгийн Ариунбаяр.

4.Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Гүнчин-Ишийн Адьяахүүгийн хул халзан. Уралдаанч 12 настай, 51 дугаартай Наранцэцэгийн Билгүүнманлай.

- Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Наранхүүгийн Дөлгөөний халиун. Уралдаанч найман настай, 307 дугаартай Баттөрийн Сэргэлэнбаатар.

Эх сурвалж:ТОДМАГНАЙ
