Ц.Цогтгэрэл: “Хүй Долоон Худаг”-ийн талбайн тохижилтын ажил 60-70 хувьтай явагдаж байна

Үндэсний Их Баяр наадмыг энэ сарын 11-12-ны хооронд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлд зохион байгуулдах Үндэсний их баяр наадмыг хүн амын бөөгнөрөл үүсгэхгүйгээр бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт хийж, хурдан морины уралдааныг “Хүй долоон худаг”-т хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон.

Наадмын бэлтгэл ажлын талаар “Хүй долоон худаг”-т байрлах “Монгол наадам” цогцолборын орлогч дарга Ц.Цогтгэрэл “Наадмын талбайн тохижилтын ажил 60-70 хувьтай яваа. Хэдийгээр энэ жилийн наадам үзэгчгүй болох ч бид талбайд 1300 орчим сандал угсраад байна.
Угтаа бол 3000 суудал дэлгэдэг юм. Уяач, туслах уяач, унаач хүүхэд, наадмын комисс, хүн, мал эмнэлэг болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчид суух зориулалттай. Манай цогцолбор зөвхөн тохижилт үйлчилгээг хариуцах ёстой. Үүнд, сандал, морь бариа, шүдэлгээний газар, айрагдсан морины уяа, наадмын комиссын хашаа, нийтийн бие засах газрыг хариуцдаг. Энэ бүх бэлтгэл ажлыг хангачихсан гэж хэлж болно. Одоогийн байдлаар зарим будгийн ажил хийдээгүй байна.

Мөн урлаг соёлын тоглолт болдог талбайд үйл ажиллагаа болохгүй хэдий ч сүүдрэвч, хашаа, эд хогшлоо будаж, замын тэмдэг, тэмдэглэгээ суурилуулах ажил хийнэ. Манай зүгээс төлөвлөгөөт ажлаа хэвийн явуулж байгаа. Мөн нийтийн бие засах зарим газар, төв талбайд цахилгааны монтаж хийж байна. Хүй долоо худагт байрлах автомашины зогсоолуудыг нээхгүй байх талаар ярьж байгаа. Гэхдээ тэр газар нь манай тохижилт, үйлчилгээнд хамаардаггүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *