Монгол хэдийд орчин үеийн морин спортын цогцолбортой болох вэ?

Монголчууд бид морийг төрийн сүлдэндээ дээдлэн залсан гэдгээрээ сайрхах дуртай улс. Гэвч өдийг хүртэл олон улсын жижигт нийцсэн морин спортын цогцолбор барилгүй явж ирсэн нь хачирхалтай. Дэлхийн бусад улс орнууд морин спортыг хөгжүүлэхэд онцгой анхаардгийн дээр тэрхүү анхаарлаа бодитоор хэрэгжүүлж, олонд нийтэд харуулдаг. Манайхан яагаад ч юм бэ морин тойруулга гэхээр тоомсог морь тойргоор уралддаг, зам төдийхөнтэй ямбийдуу байгууламж мэтээр төсөөлөх нь бий. Гэтэл морин спортын цогцолбор гэдэг нь дасгал сургуулилт ба уралдааны тус тусын олон талбай, морин тойруулга, дасгал сургуулилт хйидэг битүү хучилттай талбай буюу манеж, эмнэлэг, олон зуун адууны суурин жүчээ, үзэгчдийг суулгах кафетэй, морин спортын дасгалжуулагч, унаач, тахлагч зэрэг мэргэжлийн хүмүүсийг бэлддэг тусгай сургуультай гээд асар том байгууламж, морин спортын стадион байдаг. Очиж үзээгүй бол төсөөлөхөд бэрх байж болох. Гэхдээ морин спортын стадион барихаар шийдэл ямарч байсан дэлхийн жишигт хүрсэн орчин үеийн байгууламж байх ёстой. Иймд харьцуулж төсөөлөхөд дэм болох үүднээс дэлхийд хамгийн алдартай морин спортын есөн стадионы талаар товч танилцуулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *