Удирдлагын академийн хамт олон “Монгол наадам цогцолбор”-той хамтран хүй долоон худагт мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Уг өдрийг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 12-ны Бямба гаригт МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академитэй хамтран “Алтан намар-2019” нэртэйгээр Хүй долоон худагт зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олон Удирдлагын академийн удирдлага, багш, сонсогч нартай хамтран “Голт бор”-ын суулгац 100 ширхэг, “Нохойн хошуу”-ны суулгац 100 ширхэгийг тус тус тарьж Удирдлагын академийн 2018- 2019 оны элсэгчдийн төгөл байгууллаа.

Мөн энэ өдөр “Монголын хүүхдийн ордон” НӨТБ, “Орон сууцны дэд бүтцийн газар”, “Зорчигч тээврийн нэгтгэл” зэрэг байгууллагууд өмнөх жилүүдэд тарьсан модныхоо тогоог сэргээн, цэнэг усалгаа хийж нийгмийн хариуцлагын хүрээнд Хүй долоон худгийн цэцэрлэгжүүлэлтэд гар бие оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *