Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан “Хүй долоо худаг”-т мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Энэ намрын бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээг тохиолдуулан “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас ирэх бямба гариг буюу 10 дугаар сарын 12-ны өдөр “Хүй долоо худаг”-т мод тарих өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Ерөнхийлөгчийн уг зарлиг гарснаас хойш тус өдөрлөг нь энэ  жил ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Хүй долоон худаг”-т мод тарих ажлыг “Монгол наадам цогцолбор”-ын хамт олон сүүлийн жилүүдэд идэвхитэй зохион байгуулж байгаа бөгөөд энэ намрын мод тарих үйлсэд Удирдлагын академийн хамт олон 400 гаруй сонсогчдын хамтаар хамтран зохион байгуулахаар боллоо.

Хүн бүхэн мод тарьж байгаль эх дэлхийдээ буян үйлдэж, хойч үедээ эко орчин өвлүүлэн үлдээх их үйлст идэвхтэй оролцохыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *