“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээнийг Хүй долоон худагт энэ сарын 8-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнийг өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн дөрвөн үндсэн ангиллаар зохион байгуулсан.

Оролцогчдын гүйх зай нь 3 км, 5 км, 10 км, 21 км бөгөөд зай тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Хамгийн холын зай болох 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хурдан удмын даагаар шагнасан билээ. Энэ жилийн тэмцээнд зургаан улсын 3000 гаруй тамирчин, гүйлт сонирхогч, оюутан, сурагчид оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *