“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын шуурхай хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөөний 10:00 цагт боллоо. Уг хуралдаанаар ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатар урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан ойрын хугацаанд хийх ажлуудын дарааллыг танилцууллаа.
Ямар ямар асуудал хэлэлцэв:
- Монгол наадам “Гэр бааз”-ын уурийн зуухны халаалтыг зогсоох
- Цаг ашиглалттай холбоотой нүүр болон хурууны хээгээр уншдаг цахим бүртгэлийн системийг ажилтан, албан хаагчдад дор бүрнээ цаг ашиглалтаа анхаарах.
- Байгууллагт ирж буй өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хариутай бичгийг хугацаа хэтрүүлэхгүйгээр тухайн байгуулагт явуулж байх.
- 551 га газрын кадастр хийлгэхдээ тухайн цэгүүд дээр ямар тэмдэг, тэмдэглэгээ хийх болон кадастр хийлгэхэд юу хэрэгтэйг судлах.
- Хүй долоон худаг дахь оффисын урдуур болон гэр баазын урд талаар зүлэгжүүлэлт хийж, гар доорх материалаараа цэцгийн мандал, хийх талаар төлөвлөгөө боловсруулах.
- Засаг даргын шуурхай болон Захирагчийн шуурхай дээр яригдсан байгууллагын сахилга баттай холбоотой зүйлүүдыг ажилтан албан хаагчид дор бүрнээ анхаарч ажиллах.
- Жолооч, сантехникч, инженерүүдэд дутагдаж буй багаж хэрэгслийн тооцоог ойрын хугацаанд танилцуулах.
- “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын 2018 оны тайлан сэтгүүлийг ирэх 4 сар гэхэд хэвлэлтэд өгөх зэрэг асуудлуудыг ярилцаж хэлэлцлээ.
