Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбоо засгийн газрын тогтоолтой төвийн бүсийн “Хангарьд” хурдан морины уралдаан баяр наадмыг Хүй долоон худагт 07 дугаар сарын 28, 29, 30-нд зохион байгуулна. Энэ уралдаанд 6 насны морьд мөн эрлийз 3 насны морьд уралдах бөгөөд 07 сарын 28-нд Азарга, соёолон, шүдлэн 07 сарын 29-нд Их нас, даага, хязаалан 07 сарын 30-нд Эрлийз дээд, дунд бага насны морьдын уралдаан тус тус болно. Хангарьд уралдааны үеэр хүчит 256 бөхийн барилдаан, сурын харваа болохын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээ явагдана.
Хөдөө орон нутгийн уяачдын хөдөлмөрийг үнэлэх уяачдыг улсын алдар цолонд хүрэх боломж бололцоог бүрдүүлэх зорилгоор хурдан морины уралдааныг Төв, Хангай, Баруун, Зүүн гэж бүсчилэн зохион байгуулах ажлыг анх Монголын Морин Спорт Уяачдын Холбоо авч хэрэгжүүлсэн байдаг.
2018-11-28