Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь Хүй долоон худгийг жилийн дөрвөн улирлын турш тогтмол үйл ажиллагаатай болгох, үндэсний спорт, соёл, аялал жуулчлалын бүс болгохоор зорин ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон “Монголын Үндэсний Морьт Хүрээлэн” ХХК-тай хамтарч Хүй долоон худагт “Морь уналга, сургалтын төв” ажилуулж эхлэхэд бэлэн
болоод байна.
Энэхүү морин уналгын төв нь бүх насныханд зориулагдсан хөтөлбөр үзүүлбэртэй байх бөгөөд тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан аялал жуулчлалын аятай тухтай байдлыг бүрдүүлэн танин мэдэхүйн болон эрүүл ахуйн өгөөжтэй сургалт сурталчилгаа явуулах тэргүүн зорилгыг баримтлан ажиллана. Хүүхэд залуусын амралт, чөлөөт цагийг эрүүл цэнгэг агаарт зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ үндэсний өв соёлтойгоо танилцах, эрүүл ахуйн өгөөжтэй сургалт суртачилгаа явуулах тав тухтай орчинг бий болгох зорилгоор ажиллаж байна.