Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд Удирдлагын багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааний хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн 2017 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, удирдлагын зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг дарга нар, Төсвийн шууд захирагч нартай 2017 оны ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ байгууллаа. Тус гэрээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч салбар хариуцсан орлогч нар, Удирдлагын зөвлөлийн гишүүд болох нийслэлийн ЗДТГ-ын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, дүүргийн Засаг дарга нар, Засаг даргын харъяа газрууд, чиг үүргийн агентлагууд болон төсөвт үйлдвэрийн газрын удирдлагуудтай байгууллаа.
“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ-ын хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой 2017 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа.