“UB resort” цанын баазыг байгуулах тухай асуудлыг Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав

Нийслэл хотын иргэдийг цэвэр агаарт аятай тухтай амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх “UB resort” цанын баазыг байгуулах ажлыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь Хүй долоон худагт хийж эхлүүлээд байгаа билээ. Цанын баазыг байгуулах тухай асуудлыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав. Уг цанын баазыг байгуулснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.4, 4.4 дахь заалтуудыг хэрэгжүүлж буй анхдагч ажлын нэг юм. Өвлийн аялал жуулчлал, өвлийн спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл агаарт гарах боломж, нөхцлийг нь сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, нийслэлийн Соёл урлагын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Нийтийн Биеийн тамир спортын хороо, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазар хамтарч ажиллах мастер төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *