“Шидэт хувилгааны рашаан” аялал жуулчлалын цогцолбор

Сүүлийн жилүүдэд Хятад улс хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбарт оруулж дотоодын жуулчлалыг дэмжих болсон. Өвөр монголын Ордос дох Хатан голын эрэг дагуух элсэн манхан толгод бүхий нутагт жуулчдыг сонирхлыг татсан “Шидэт хувилгааны рашаан” аялал жуулчлалын цогцолборыг байгуулжээ. Уг цогцолборын үйл ажиллагаатай ”Монгол наадам цогцолбор”-ын удирдлага танилцав. Элсэн манхан толгодыг аялал жуулчлалын бүс болгон жуулчдыг сонирхлыг татсан олон үйлчилгээ үзвэрийг байршуулсан байна. Элсэн манханы уруу хүүхэд багачууд чаргаар гулгана. Монголчууд бид зөвхөн өвлийн улиралд л цана, чаргаар гулгадаг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл элсэн толгодыг ашиглаад чаргаар гулгаж болдог гэдгийг эндаас харж ажиглав. Үзэгчдийг хамгийн их татдаг үзвэрүүдийн нэг бол элсний чарга, “Мөнхийн богд Чингис хаан” морин шоу тоглолт юм. Монгол залуус уг цогцолборт морьтоны гайхамшиг морин шоуг үзүүлдэг бөгөөд хамгийн их үзэгчтэй үзвэрийн нэг нь байлаа. “Шидэт хувилгааны рашаан” аялал жуулчлалын цогцолбор нь дотоодын аялал жуулчлалыг өргөжүүлж байгаа цогцолбор юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *