ХҮЙ ДОЛООН ХУДАГТ “UB RESORT” ЦАНЫН БААЗ БАЙГУУЛАГДЛАА

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазар нь Хүй долоон худагт жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүний нэгэн тод жишээ нь “UB RESORT” цанын бааз юм. Хүүхэд залуучууд гулгахад хэт өндөр биш газрыг сонгон аюулгүй байдлыг ханган байгалийн цасыг тогтоож, цана, чарганы талбайг тохижуулсан бөгөөд мөн зориулалтын мөсөн гулгуурын талбай, мөсний сурын талбай, морин чарга бэлтгээд байна

Хүй долоон худаг нь хотын баруун талд, салхиныхаа дээр байрладаг тул утаа нүүж очдоггүй хамгийн эрүүл цэнгэг агаартай газар юм. Манай цанын бааз нь иргэдийн ая тухыг хангах үүднээс дулаан гэр, халуун хоол, цайгаар үйлчлэх бөгөөд байгууллага, хамт олонд урьдчилсан захиалгаар үйлчлэх боломжтой юм. Уг цанын бааз нь хотын төв цэгээс 35 км-т байрлаж байгаа тул иргэд хувийн автомашинаас гадна нийтийн тээврийн автобус болон галт тэргээр очих бүрэн боломжтой юм.

“UB RESORT” цанын бааз нь иргэддээ зориулан хямд үнэ, тав тухтай орчинг санал болгож байгаа бөгөөд дараах үйлчилгээг үзүүлнэ.
Үйлчилгээ:
– Цана, чарга, тэшүүрийн түрээс
– Халуун хоол, цай
– Дулаан гэр
– Морин чарганы аялал
– Мөсний сур харваа
Захиалгат арга хэмжээ: 
– Байгууллага хамт олны цасны баяр
– Галын наадам
– Спортын тэмцээн, уралдаан
– Бусад захиалгат арга хэмжээг зохион байгуулна.
Тус цанын бааз нь өдөр бүр 10:00- 19:00 цагийн хооронд ажиллах бөгөөд ажлын өдрөөр ирсэн үйлчлүүлэгчиддээ түрээсийн үйлчилгээгээ 50% хямдруулах юм байна.
Цанын баазын талаарх мэдээллийг www.facebook.com/Ub resort пэйж хуудаснаас болон 88048738 дугаар холбогдон авах боломжтой.

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн эхлэл “UB resort” цанын бааз нь Нийслэлийн иргэдийн гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо өвлийн улиралд амралт, чөлөөт цагаа эрүүл цэвэр агаарт өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн газар байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *