Улсын цирк

Наадмын талбайд хоёр мянган хүний суудалтай задгай цирк барьж, нээлтээ хийснээр Монголын урлагийн нэгэн шинэ төрөл үүсжээ. Монголд цирк байгуулагдахад Ж.Раднаабазар, Зөвлөлтийн мэргэжилтэн А.М.Волошин нар голлох үүрэг гүйцэтгэжээ. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хэлбэрт модон дуганыг 1940 онд Улсын циркт шилжүүлэн, Л.Намхайцэрэнгийн зураг төслөөр циркийн зориулалтаар засварлажээ. Тэрхүү дуган нь 1903 онд баригдсан, Хүрээний 30 аймгийн хамгийн сүүлчийн дуган байсан бөгөөд цагтаа мянга орчим лам хурдаг байжээ. Улсын цирк 1941-1945 онд 18 иж бүрэн хөтөлбөр, 174 шинэ үзүүлбэр бэлтгэж, 7 мянга гаруй удаа тоглолт хийжээ.

Анхны циркчдийг МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэдэх уран биеийн тамирын сургууль, Улсын хөгжимт драмын театрын циркийн анги, циркийн сургуульд бэлтгэж байв. Улмаар 1970 онд Румын улсын хөрөнгө оруулалтаар Азидаа томоохонд тооцогдох циркийн барилгыг Улсын их дэлгүүрийн урд харалдаа барьсан бөгөөд дээврийг нь цэнхэр өнгөөр хийсэн учраас “ цэнхэр асар” хэмээн нэрлэдэг байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *