XVII жарны “Гал” хэмээх бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр “Монгол Наадам Цогцолбор”-ын хамт олон Хүй долоон худагт сар шинийн золголтоо хийлээ.
Золголтод “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын дарга П.Цогтбаатар болон хэлтэс, албадын албан хаагчид оролцсон бөгөөд мөн ахмад ажилчидаа урин золголт хийж хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээг нээн гэрийн жаврыг үргээн байгууллагын ажилтан СТА Ш.Самбуу морин хуурийн татлага хийж байгууллагын хамгийн ахмад ажилтан Ц.Галхүү болон байгууллагын дарга П.Цогтбаатар нар нийт ажилтан, албан хаагчиддаа ерөөлийг үг хайрлан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мөн энэ өдөр нийт ажилчдын дунд гал бичин жилийн өнгө, хийморийг шинжих нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулсан ба “Дөрвөн бэрх” буулгах тэмцээнд байгууллагын Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан, Ширээний теннисний тэмцээнд байгууллагын дарга П.Цогтбаатар, Снукер билльярдын тэмцээнд байгууллагын Захиалагч менежер М.Жаргалсайхан, хөзрийн аварга шалгаруулах тэмцээнд байгууллагын Тохижилт, үйлчилгээний ажилтан Ц.Одбаатар нар тэргүүллээ.
2018-11-21