“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазраас байгууллагын үйл ажиллагаа болон Хүй долоон худагт хийгдэж буй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчилах мөн эрийн гурван наадмын үүсэл хөгжил, түүхэн үе шат, хэтийн төлөв, өнөөгийн нөхцөл байдлыг олон нийтэд хүргэх зорилгоор “Монгол наадам” сэтгүүлийг эрхлэн хэвлүүлээд байна.
Энэхүү сэтгүүлээс уншигч та бүхэн Монгол наадам цогцолборын хэтийн зорилго, ирээдүйн бүтээн байгуулалт болон өнөөгийн нөхцөл байдал, мөн эрийн гурван наадмын түүх, үндэсний спортын талаарх цаг үеийн мэдээ, үндэсний өв, соёл, үндэсний спортын талаарх эрдэмтэн судлаачдын онол, холбогдох мэргэжилтнүүдийн ярилцлага болон дэлхийн бусад орнуудын үндэсний баярын хөгжил, цогцолбор газруудын харьцуулсан танилцуулга зэрэг сонирхолтой мэдээ, мэдээллийг унших боломжтой. Нэг үгээр энэхүү сэтгүүл нь Монгол түмний их баяр эрийн гурван наадмын талаарх мэдлэг, мэдээллийг олон түмэнд хүргэхээс гадна та бидний гарт баригдаж нүдэнд үзэгдэх түүхийн сан болон үлдэх юм.