ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЭЛ

Их Хүрээ 1719-1779 онд нийт 21 удаа нүүжээ. Их хүрээ анх жил бүр буюу жилдээ хэд нүүж байсан бол сүүлдээ сум дуган зэрэг олон барилгатай нүсэр болж, тэр бүр нүүж явахад төвөгтэй болсон тул нэг газар 5-10 жил суурин суух болсон байна. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр Их хүрээ 1719 онд Даагандэлд, 1720 онд Усан сээр,1722 онд Тамир, 1723 онд Хангайгаас Жаргалант улмаар Ийвэн,1724 онд Угтаал жаргалант, дараа нь Ивэн, 1729 онд , мөн Бургалтай, 1732 онд Сөгнөгөр, 1733 онд Тэрэлж, 1734 онд Улиастай, 1734 онд Улиастай, 1736 онд Хүй Мандал, 1740 онд Хунцал, 1742 онд Үдлэг, 1743 онд Өгөөмөр, 1747 онд Сэлбэ, 1756 онд Улиастай, 1762 онд Сэлбэ, 1772 онд Хүй Мандал, 1778 онд дахин Сэлбэд нүүж буужээ. Хүрээ нь нүүж байсан гол шалтгаан бол газар шороо ус зохимжгүй болж, өвчин тахал дэлгэрэх, ойр орчны модыг түлж барагдуулсан явдал байв. 1778 онд Сэлбэ голын хөвөөн дээр тогтон суурьшиж үндсэндээ хот болон хөгжсөн ажээ. Хүрээний нүүдэл монголчуудын нүүдлийн уламжлалтай холбоотой байсан ч гол нь Халхын төв хэсэг, худалдааны их замд ойртох явдал байв.

Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг ном
2014 он

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *