“Монгол Наадам Цогцолбор”-ынхон нийтийн их цэвэрлэгээнд идэвхитэй оролцлоо

 

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан 10-р сарын 18-ны Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, Нийслэлийн 78 харьяа газар, агентлагийн 2879 ажитан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцлоо. Эдгээр байгууллагууд Их тойруу, Их Монгол Улсын гудамж, Энхтайвны гүүрний урд хойд хэсгийн гүүрэн доогуурх эргэлттэй зам, Нарны замаас Хайлаастын далангийн үзүүр, Сэлбэр голыг цэвэрлэлээ. Мөн Дунд гол, Замын цагдаагийн төмөр замын гармаас Энгелсийн гүүр, ЗАсгийэн газрын ордноос 7 буудал, Нарны гүүрнээс Наран туулын уулзвар хүртэлх Нарны замыг цэвэрлэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *