Манай хамт олон бүх нийтийн цэвэрлэгээнд оролцлоо

Нийслэл хотынхоо цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх үүднээс энэ оны 04 дүгээр сарын 18 буюу өнгөрсөн Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгууллаа. Тус их цэвэрлэгээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харъяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.
“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хамт олон бүх нийтийн цэвэрлэгээний ажилд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож хуваарилсан Туул, дунд голын эрэг дагуу гүүр, гудамж, зам талбайг цэвэрлэн харъяа чиглэлийн хог цэвэрлэгээний машинд ачуулан их хотын үзэмжинд өнгө нэмлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *