5-р сарын 16-ны өдөр нээлтээ хийх гэж байгаа “Эрүүл иргэн- Эко хөгжил II” аялал, амралт зугаалгын хөтөлбөрийн нээлт өргөн хэмжээнд болохоор төлөвлөгдөж байна. Нээлтийн арга хэмжээний үеэр улсын шинж чанартай томоохон тэмцээнүүд давхар зохион байгуулагдаж байна. Зохион байгуулагчдын зүгээс Нийслэлийн иргэд, хүүхэд залуусыг арга хэмжээнд өргөн хэмжээгээр хамруулах үүднээс нийтийн тээврийн унаа захилгаар явуулж байгаа бөгөөд тус автобус 5-р сарын 16-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Бямба, Гарагуудад Ялалтын талбайгаас 11:00, 13:00 цагуудаас явж орой 17:00, 18:30 цагуудаас буцаж ирэхээр төлөвлөгдсөн байна. Унааны төлбөрийн хувьд 1000₮ байх юм байна.
2018-11-21