Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол ардын өв соёл, язгуур урлагийг гадаадын жуулчдад сурталчлан, таниулах зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын санаачилгаар “Тал нутгийн чимээ-2019” үндэсний урлагийн тоглолтыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Хүй долоон худаг”-т амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй гадаадын ЭСЯ-ын төлөөлөл, ЭСЯ-аар дамжуулан үйл ажиллагаа явуулж буй нийгэмлэг, холбоодын зочид, төлөөлөгчид болон жуулчид оролцсон юм. Уг арга хэмжээнд 200 гариу жуулчид оролцсон бөгөөд сэтгэл ханамжтай буцсан юм.
Энэхүү үндэсний язгуур урлагийн тоглолтоор дамжуулан Хүй долоон худагт монгол үндэсний хэв шинж маягийг агуулсан, эрийн гурван наадмын өв соёл, ёс заншлыг сурталчилсан үндэсний соёлын гадаад болон дотоодын зочид төлөөлөгчдөд таниулах ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан юм.
Монголын үндэсний урлагийн шилдэг номеруудаас бүрдсэн үндэсний хөгжмийн номер, уртын дуу, ардын бүжиг, уран нугаралт, хөөмий зэрэг язгуур урлагийн тоглолтууд тоглогдож ирсэн жуулчдын нүдийг баясгасан юм. Мөн Монгол уран бичлэг буюу каллиграфи бичгийн соёл танилцуулах үзүүлбэр, монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэр, нүүдэлчин монголчуудын үндэсний өв соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн, үндэсний гар урлал, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, Үндэсний тоглоом наадгай танилцуулах арга хэмжээнүүд зохиогдсон билээ.[metaslider id=464]