Халх голын 80 жилийн ойн баярын хүрээнд маргааш ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд Хүй долоон худагт уран нислэгийн үзүүлбэрээ толилуулах болсон билээ.
Тус үзүүлбэрийг үзүүлэх онгоцнууд өчигдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардаад байгаа юм. Тэд уран нислэгийн үзүүлбэрээ маргааш 12:00-14:00 цагт Монголчуудад үзүүлэхээр төлөвлөсөн байна.
2019-08-27