“Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо” Хүй долоон худагт ажиллаа

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан “Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо” өнөөдөр Хүй долоон худагт ажиллаа.

Нийтийн бие засах газрын байршлууд, үйлчилгээ, наадмын барианы хэсгийн сүүдрэвч, урлагын тоглолтын талбайн гэрэлтүүлэг, зам арчилгаа, усалгаа, иргэдэд үйлчлэх нийтийн эко автобусны засвар үйлчилгээ болон бусад олон асуудлаар холбогдох албан хаагчидтай газар дээр нь ажиллаж үүрэг чиглэл өгч ажиллаа.

Дүүргүүдийн Засаг даргын орлогч дарга нар болон Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга нар, НМХГ-ийн орлогч дарга, ХТГ-ийн орлогч дарга, НАЗХГ-ийн орлогч дарга, УБЦТС-ийн гүйцэтгэх захирал, НХОГ-ийн Ерөнхий инженер, НТҮГ-ийн орлогч дарга, НГЗБТГ-ийн дарга, УСУГ-ын дарга, Монгол наадам цогцолборын дарга, ТЦХ-ийн захирал, НҮГ-ийн дарга зэрэг бие бүрэлдэхүүнтэй, УБЗЗАГ-ын дарга, ОСНААУГ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *