“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын “Байгууллагын аварга” шалгаруулах спортын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомын аяны хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын нийт ажилтан алба хаагчдын дунд “Байгууллагын аварга” шалгаруулах спортын таван төрөлт тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 28,29 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Байгууллагын аварга” шалгаруулах уг спортын арга хэмжээнд нийт ажилтан, албан хаагчдыг сугалаагаар 4 багт хувааж, 7-оос 8 тамирчинтайгаар ширээний теннис, дартс шидэлт, шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Нэгдүгээр байранд Д.Хатанбаатар ахлагчтай нэгдүгээр баг тэргүүллээ.

Хоёрдугаар байранд Р.Дашгомбо ахлагчтай хоёрдугаар баг орлоо.

Тэмцээний үеийн зурагнуудаас…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *