МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛГЭЭ АВЛАА

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/06 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазар “Бүрэн хангалттай” үнэлгээ авч өргөмжлөл, мөнгө шагналаар шагнууллаа. Мөн энэхүү үнэлгээг Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, нийслэлийн Авто замын газар, Архивын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Дотоод аудитын газар, Мал эмнэлгийн газар, Статистикийн газар, Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийтлэг үйлчилгээний газар, Монгол хүүхдийн ордон, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Улаанбаатар чуулга, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор төв, Зорчигч тээврийн нэгтгэл, Хөрөнгө оруулалтын газар, Ус сувгийн удирдах газар, Асгат, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төв гэсэн газрууд тус тус авсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *