Жанжин Д.Сүхбаатарын талбайд баригдсан Нийслэлийн өмчлөлийн асрыг буулгах ажлыг зохион байгуулахтай холбогдуулан дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудыг хамтран ажиллах санал ирүүлэхийг урьж байна.
Ажлын төрөл:
• Асрын багана хөл, хөндрүүлэгчийг буулгаж, зөөх
• Асрын сандал, ачих, зөөх, буулгах
• Асрын багана нуруу, тоног хэрэгсэл, хулдаасан бүтээлэг буулгах, ачих тээвэрлэх, зөөх
• Асар хураахад шаардагдах аюулгүй байдлыг хангуулах талбайн түр хайс, хашлага, нэмэлт хэрэгсэл, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаагаар хангах
• Асар буулгахад шаардлагатай цахилгаан монтаж салгах аюулгүй байдлыг хангах
• Буулгасан асрыг тээвэрлэн заасан байршилд буулгах тээврийн хэрэгсэл
Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 05-ны дотор
Байршил: Сүхбаатарын талбай
Холбоо барих мэйл хаяг: contact@mnts.ub.gov.mn, 88116727
Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.
“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГ
