“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр 7 дахь жилдээ Хүй долоон худагт болно

“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр 7 дахь жилдээ Хүй долоон худагт зургаадугаар сарын 1-ний өдөр болох гэж байна. Хүүхдүүдэд Монгол ёс заншилаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, Монгол ахуйн соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна. “Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, Хан-Уул дүүргийн скаутын холбоо хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Хуйрнан шуугигч” нэвтрүүлэг хамтран ажиллаж байна.
Үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой.
Арга хэмжээнд ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцож хамтран ажилладаг иргэн аж ахуйн нэгжүүдийн шагналын эзэн болох боломжтой юм.
Хүүхдийн баярын арга хэмжээ Хүй долоон худагт 10:00-17:00 цагт болно Нэмэлтээр хүүхэд баярлуулах чин сэтгэлтэй иргэд аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахад нээлттэй. Холбогдох утас 9706-9899\

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *