Бизнес эрхлэгчид нэг дор цугларан хэрэглэгч-үйлчлүүлэгч нартаа ойр байж худалдаа-үйлчилгээ үзүүлдэг арга хэмжээний нэг болох “Бизнес фестиваль”-ийг МҮХАҮТ 2000 оноос хоёр жил тутамд уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн.
Энэ удаагийн бизнес фестивалийг Нийслэл хотын 379 жилийн ойг угтан “Их хотын хямдрал-Бизнес фестиваль-2018” нэрийн дор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 13-ны Бямба гаригт зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд НЗДТГ болон НЗАА-ны харъяа байгууллагууд мөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Спортын төв ордноос-Туушин-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар байгууллага, компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогоо харуулан нэгдсэн парадаар жагсан Сүхбаатарын талбайд очсон.
НЗАА-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь харъяа байгууллагуудтай нэгдэн байгууллагын дарга Д.Хатанбаатараар ахлуулан 19 ажилтан, албан хаагчдтайгаар параданд жагссан. Байгууллага дотоодоо байгууллагын туг, байгууллагын нэр бүхий самбар, байгууллагын лого бүхий хувцасаар жигдрэн“Их хотын хямдрал-бизнес фестиваль-2018 “ арга хэмжээнд амжилттай оролцлоо.